Monday, September 14, 2009

Маш гоё шинэ дуу... Энэхүү дууг нэг хүнд зориулж байна...

Харцаараа надад юу дуулаа вэ хайрт минь чи
Хамтдаа байсан тэр үдшээ дурсвуу хэлээч
Зүрхэнд хурсан гуниг боллоо гэж үү? гэгээн хайр минь
Зүгээр л нэг зүүд байсан юм гэж үү чиний дүр чинь
Хагацаж салсан сэтгэлд уйтгар гуниг ургаж, ганцаардаад байна
Санах болгонд дуулмаар байдаг аялгуу, дууг аялан чамтайгаа уулзахсан

Энэ дурлал хайрыхаа төлөө үнэнч хүсэлтээ
Зөвхөн чамтай үүрд хамтдаа ертөнцийн сайхантай хамт
Чамтайгаа л гэж, чинийх л байх гэж хүлээж байна би хайраа үнэнчээр
Хайрлах гэж чамайг санаж, дурлал хайрыхаа төлөө дуулаж байна хайрт минь

Дурсамж өнгрөөх цагт юу үлдээнэ вэ? зүрхний минь гүнд
Дурлал хайрын түүхийн уйтгар гуниг уу? хэлээч
Санаа алдан урсгах нулимас гэж үү? ариун хайр минь
Салахгүй чамаасаа гэсэн чинь худлаа юу? амалсан үг чинь
Мартаж чадахгүй хамт өнгрүүлсэн мөчүүдээ үгүйлээд байна
Хичнээн их санаснаа, хязгааргүй хайртайгаа дахин чамдаа би хэлэхсэн

1 comment: